УЭДС-ийн GT Загварын товчоо 1996 онд байгуулагдсан бөгөөд ГОЁЛ-2000, ГОЁЛ-2002 наадмуудаас ШИЛДЭГ ЗАГВАРЫН ТОВЧОО-гоор шалгарч, ЗАГВАРЫН ТОВЧООНЫ ШИЛДЭГ ДАРГЫН шагналыг ГОЁЛ-97, ГОЁЛ-2001 наадмаас тус тус хүртсэн юм. 2003 онд УЭДС байгуулагдсаны 10 жилийн ойгоор дэлхийн соёлт орнуудын жишгээр ULAANBAATAR FASHION WEEK анхлан зохиож Загварын товчооны шилдэг дизайнеруудынхаа бүрэн хэмжээний коллекцуудыг толилуулсан билээ. Жилдээ 1400-1600 нэгж загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 430 гаруй тогтмол үйлчлүүлэгчид болон TV, продакшнууд, сонгодог болон рок, попын тайз урлагийн оддын концерт, клипенд зориулан дахин давтагдашгүй загварын шинэлэг бүтээлүүдээр үйлчилж байна.
УЭДС-ийн GT Загварын Товчоо болон интерьерийн CLASSIC STUDIO, чимэглэлийн ENJOY салоны дизайнерууд шинэлэг загварын судалгааг гардан явуулж жил бүр 460-900 гаруй шинэ загварын бүтээлийн эх зураг гаргаж бодитоор гүйцэтгэж туршдаг.

     Мэргэжлийн уралдаан наадамд тогтмол оролцож Гран при, Шилдэг загвар зохион бүтээх товчооны шагнал цөөнгүй хүртсэн бөгөөд 2001 оноос бие даасан загварын үзүүлбэр, үзэсгэлэн зохиох, мөн олон улсын хэмжээний арга хэмжээнүүдэд амжилттай оролцох болсон юм. Эдгээрийн дотор ULAANBAATAR FASHION WEEK, SUMMER FASHION WEEK онцгой байр суурь эзлэнэ. Манай сургуулийн сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоо, нэр нүүрийг нийгэмд тод томруун харуулдаг, загварын урлагийг сонирхож шимтэн үздэг өөрийн фенүүдтэй болж чадсан эдгээр том арга хэмжээнүүдийг амжилттай зохион явуулах нь УЭДС-ийн нэр төрийн хэрэг байдаг юм.

GT ЗАГВАРЫН ТОВЧООНЫ ДИЗАЙНЕРУУД



Эрдэнэхүүгийн ЭНХЧИМЭГ 

УЭДС-ийн дэд захирал, дэд профессор.
УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч.
Лондонгийн Central Saint Martin's College-д мэргэжил дээшлүүлсэн.
1997 оноос уран бүтээлээ эхэлж нийт 11 мини, 8 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.
ГОЁЛ-99 наадмын Хамгийн өсөх ирээдүйтэй дизайнер. 
ХАВРЫН ГОЁЛ-1999 наадмын ГРАН ПРИ шагнал хүртсэн.
2001 онд "ТАЛЫН ЧИМЭГ" коллекцоо Fashion TV-д бичүүлсэн.
2003 онд Япон улсад КОМАЦУ-гийн хувцас загварын олон улсын уралдаанаас ШИЛДЭГ ДИЗАЙНЕРЫН шагнал хүртсэн.




Болдын ЭРДЭНЭЧИМЭГ 

УЭДС-ийн Гутал, арьсан эдлэлийн дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд профессор.
УЭДС төгссөн. Гутлын дизайнер-зохион бүтээгч.
1997 оноос уран бүтээлээ эхэлж нийт 9 мини, 7 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.
ХАВРЫН ГОЁЛ-2000 наадмын ШИЛДЭГ БАГШИЙН шагнал хүртсэн. 
ХАВРЫН ГОЁЛ-2002 наадмаас ШИЛДЭГ ИЛТГЭГЧ БАГШААР шалгарсан.
ГОЁЛ-2006, ГОЁЛ-2007 наадмуудын арьсан эдлэлийн ШИЛДЭГ ДИЗАЙНЕРЫН шагналт.




Нямжавын НЯМЦЭЦЭГ 

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн эрхлэгч, дэд проф.
УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч.
1999 оноос уран бүтээлээ эхэлж нийт 8 мини, 6 бүрэн хэмжээний хамтарсан коллекци бүтээсэн. 
ХАВРЫН ГОЁЛ-2001 наадмын ГРАН ПРИ шагналт.




Мягмархүүгийн ЭНХЖАРГАЛ 

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн ахлах багш, дэд профессор
УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч.
2003 оноос уран бүтээлээ эхэлж нийт 3 мини, 5 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.




Дэмбэрэлсүрэнгийн ОТГОНЖАРГАЛ 

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн ахлах багш.
УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч.
1999 оноос уран бүтээлээ эхэлж нийт 8 мини, 6 бүрэн хэмжээний хамтарсан коллекци бүтээсэн.
ХАВРЫН ГОЁЛ-2001 наадмын ГРАН ПРИ шагналт.




Халзанхүүгийн ОДХҮҮ 

УЭДС-ийн Хувцасны дизайн-зохион бүтээлтийн тэнхмийн ахлах багш.
УЭДС төгссөн. Хувцасны дизайнер-зохион бүтээгч.
2004 оноос уран бүтээлээ эхэлж 1 мини, 2 бүрэн хэмжээний коллекци бүтээсэн.
ХАВРЫН ГОЁЛ-2005 наадмын гоёлын загварын тэргүүн байрын шагналт.



 



.