УЭДС-ийн Захирлын 2024 оны хоёрдугаар сарын
19-ний өдрийн 03 тоот тушаалын хавсралт 1
УРЛАХ ЭРДМИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.2 УЭДС - ийн элсэлтийн шалгалтын зар сурталчилгаа нь олон нийтийн бүхий л мэдээллийн хэрэгслээр үндэсний үйлдвэрлэгчдийг бэлтгэх үйл ажиллагааны ач холбогдол, УЭДС-ийн эрхэм зорилго болон сургалт-уран бүтээл-үйлдвэрлэлийн гурвал холбоот үйл ажиллагааг бодитоор харуулахыг эрхэмлэнэ.
1.3 УЭДС-ийн 2024 - 2025 оны хичээлийн жилийн элсэлтийг Захирлын 2024 оныхоёрдугаар сарын 19-ний өдрийн 03 тоот тушаалын хавсралт 2-оор томилогдсон Элсэлтийн шалгалтын комисс удирдан зохион байгуулах бөгөөд үйл ажиллагаандаа Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, БШУ-ны сайдын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/143 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Босго оноо тогтоох тухай” А/170 дугаар тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлана.
1.4 Элсэлтийг хавар, намар ба өвөл нийт 3 удаа зохион явуулах ба аймаг ороннутгаас оюутан элсүүлэх ажлыг УЭДС бие даан эсвэл хамтран зохион байгуулна.
1.5 Элсэлтийн комисс үйл ажиллагаагаа ил тод явуулах, шалгуулагчдын мэдлэг, чадварыг бодитой дүгнэх, мэдээллийг шуурхай гаргахад гол анхаарлаа чиглүүлнэ.
1.6 Элсэлтийн комисс элсэлтийн ажилд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжолгох зорилгоор шалгуулагчдын эцэг, эх, ар гэрийн төлөөллийг оруулсан ажиглагчийн хэсэг байгуулж болно.
1.7 Ажиглагчид элсэлтийн ажилд хүндрэл учруулахгүйгээр элсэлтийн явцадхяналт, шаардлага тавих эрхтэй.
1.8 БШУЯ- наас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2024 - 2025 оны хичээлийнжилд тус сургууль дараах үндсэн мэргэжлүүдээр бакалаврын болон магистрын элсэлт авна.
Үүнд:
Бакалаврын сургалт. Мэргэжлийн чиглэлүүд:
- Хувцасны дизайн
- Арьсан эдлэлийн загвар зохион бүтээлт
- Интерьерийн дизайн
- Архитектур
1. Хувцасны дизайн
2. Арьсан эдлэлийн загвар зохион бүтээлт
Хоёр. Шалгуулагчдыг бүртгэх
2.1 Шалгуулагчдыг бүртгэх хугацаа:
Хаврын элсэлт 2024.VI.20 - VII.08
Намрын элсэлт 2024.VIII.20 - VIII.30
Өвлийн элсэлт 2024.XII.25-2025.I.15
2.2 Мэргэжлийн дээд сургуульд суралцагчийг элсэлтийн шалгалтанд оруулахаар бүртгэхийг хориглоно.
2.3 Элсэлтийн шалгалтанд бүртгүүлэхэд дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
а) Иргэний үнэмлэх
б) Боловсролын гэрчилгээ буюу мэргэжлийн диплом
в) Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
г) 3х4 хэмжээний 4 хувь фото зураг
д) Элсэлтийн /ур чадварын/ шалгалтын төлбөр 10.000 төг.
е) Бүртгэлийн хураамж 10.000 төг.
ё) Урилгатай бол материалаа бүрдүүлэн томилолтоо авч шууд элсэнэ.
2.4 Элсэгчид нь элсэлтийн шалгалтанд аймаг орон нутгаасаа тус сургуулийнwww.urlakherdem.edu.mn цахим хуудсаар бүртгүүлж болох бөгөөд Улаанбаатар хотод ирж бүртгүүлэхийг зөвшөөрнө.
2.5 УЭДС - д гадаад орнуудаас оюутан элсүүлэхдээ Монгол Улсын ерөнхийболовсролын сургууль төгсөгчдийн түвшний боловсрол эзэмшсэн баримт бичгийг үндэслэнэ.
2.6. УЭДС-д элсэх гадаад орны оюутан нь сургалт явуулах үндсэн хэл болох монгол хэлийг эзэмшсэн байх шаардлагатай. Монгол хэлний мэдлэг шаардлагын түвшинд хүрэхгүй тохиолдолд монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна.
2.7. Элсэлтийн шалгалтанд орох материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг шалгуулагч өөрөө хүлээнэ.
Гурав. Хөнгөлөлттэй нөхцлөөр элсүүлэх
3.1. Монгол улсад үндэсний үйлдвэрлэгчдийг бэлтгэх зайлшгүй шаардлагаас үүдэн дараах нөхцлүүдэд шалгалтгүй элсүүлнэ. Үүнд:
3.1.1. Үйлдвэр, албан байгууллагын захиалгаар элсэгчид /Тухайн байгууллагын хүсэлт бүхий албан тоотыг үндэслэнэ/.
3.1.2. Элсэх мэргэжлийн чиглэлээр хувиараа үйлдвэрлэл эрхлэгсэд /Үйлдвэрийн газрын болон хийсэн бүтээгдэхүүний танилцуулга материалыг хавсаргана/.
3.1.3. Мэргэжлийн доод шатны МСҮТ, коллеж төгсөгчид /Боловсролын бичиг баримт, дипломын хуулбарыг үндэслэнэ/.
3.1.4. Мэргэжлийн бүх шатны уралдаан тэмцээний шагналтнууд болон онцгойлох амжилт гарган УЭДС-д элсэн суралцах урилга гардагсад. /Урилга болон шагналын материалыг Элсэлтийн комисст танилцуулна/.
3.1.5. Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй хүмүүс /Дипломын хуулбарыг үндэслэнэ/.
3.1.6. 30-аас дээш настай бол шалгалтгүй элсэх эрхтэй.
3.1.7. Үйлдвэрлэлийн дадлага туршлагатай хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг харгалзан анги алгасуулан элсүүлж болно.
3.2. УЭДС-д элсэх шаардлага хангасан гадаад орны оюутныг шалгалтгүй элсүүлнэ.
Дөрөв. Шалгалт авах, элсүүлэх
4.1. Нийт шалгуулагчдад элсэлтийн ур чадварын шалгалтанд амжилттай дүн үзүүлэхэд нь туслах зорилгоор /танхимаар болон цахимаар/ зөвлөгөө өгч болно.
4.2. УЭДС-ийн элсэлтийн шалгалт нь 2 үе шаттайгаар явагдана. Үүнд:4.1. Нийт шалгуулагчдад элсэлтийн ур чадварын шалгалтанд амжилттай дүн үзүүлэхэд нь туслах зорилгоор /танхимаар болон цахимаар/ зөвлөгөө өгч болно.
A. Эхний шат. УЭДС-д элсэгчид БШУ-ны сайдын 2024 оны А/143 дугаар тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ын дагуу Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хувцасны дизайн, интерьерийн дизайн, арьсан эдлэлийн загвар зохион бүтээлт ангид математик, англи хэлний хичээлээр, архитектурын ангид математик, физикийн хичээлээр өгч 480-аас доошгүй оноог авсан байна.
B. Хоёр дахь шат. Ур чадварын шалгалтыг дараах хувилбаруудаас сонгож өгнө.
- Хар зураг, зохиомжийн шалгалт өгөх
- Уран бүтээлээ танилцуулах
- Эзэмшихээр сонгосон мэргэжлээ ирээдүйн зорилготойгоо уялдуулан 800 үгэнд
багтаасан эссэ бичих
4.3. Ур чадварын шалгалтыг 100 хүртэл оноогоор үнэлэх ба хэмжээст оноонд дараах байдлаар харгалзуулна.
№ | Шалгалтын оноо /Анхны оноо/ | Хэмжээст оноо |
1 | 95-100 | 760-800 |
2 | 90-94.9 | 720-759 |
3 | 85-89.9 | 680-719 |
4 | 80-84.9 | 640-679 |
5 | 75-79.9 | 600-639 |
6 | 70-74.9 | 560-599 |
7 | 65-69.9 | 520-559 |
8 | 60-64.9 | 480-519 |
9 | 0-59 | 200-479 |
4.4 Ур чадварын хэмжээст оноо 60 буюу 480 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн ур чадварын шалгалтанд тэнцсэн гэж үзнэ. Ур чадварын шалгалтын удирдамжийг хавсралтаар батална.
4.5. Бүртгүүлэгч нь сүүлийн 2 жилийн дотор дараах шаардлагыг хангаж байвал шилдэг элсэгч гэж үзэн албан ёсны эрх бүхий байгууллагаас олгосон батламж, сертификат, баримт бичигт үндэслэн шууд элсүүлнэ. Үүнд:
4.5.1 Улсын болон нийслэл, дүүргийн олимпиадад оролцож байр эзэлсэн,
УЭДС-ийн урилгатай бол энэхүү журмын 4.2-ийн А-д заасан нөхцлийг хангасан тохиолдолд
4.5.2 Англи хэлний олон улсын шалгалтын IELTS 5, TOEFL IBT 45, PTE 40.8-аас дээш оноотой бүртгүүлэгчдийг ЭЕШ-ын англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцно.
4.6. Элсэлтийн шалгалттай холбогдолтой аливаа маргааныг Элсэлтийн комисс газар дээр нь шуурхай шийдвэрлэнэ.
4.7. Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс УЭДС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр батлагдсан сургалтын төлбөрийг төлнө.
4.8. Улс орон даяар хөл хорионы дэглэм тогтоосон үед УЭДС-ийн элсэлтийн шалгалтыг Захирлын 2020.06.29-ний өдрийн 21 тоот тушаалын дагуу зохион байгуулна.
4.9. УЭДС нь төгсөгчдөө 100 хувь ажлын байраар хангаж, хуваарилдаг сургууль юм. Зээл тусламжаар сурсан оюутнуудын дипломыг Төрийн сан барьцаалан авдаг тул оюутнууд дипломоо гар дээрээ авах боломжгүй болдог. Ажил олгогчид диплом нь барьцаалагдсан төгсөгчийг ажилд авдаггүй. Ийм учраас УЭДС нь зээл, тусламжаар оюутан сургахгүй, харин шилдэг оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих бодлого баримтлана.
4.10. Сургалтын төлбөрөө төлсөн элсэгчдэд УЭДС-д суралцах эрхийн бичиг олгож Гэрээ байгуулна.
4.11. Суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийг хичээл эхлэхээс 7-10 хоногийн өмнө бүртгэж, анги хуваарилан, хичээлийн хөтөлбөртэй танилцуулна. Дурьдсан хугацаанд бүртгүүлээгүй хүмүүсийн томилолтыг хүчингүйд тооцон элсэлтийн онооны дарааллыг баримтлан оюутнаар элсүүлнэ.
------------------------------oOo---------------------------------